ҮСАХ буюу хүүхдийн паркад дөнгөж сая нэг тоглоом эвдэрч унасан хэрэг гарлаа. Тодруулбал Пуужин буюу эргэлддэг тоглоомын төмөр хугарч дотор нь сууж байсан хүүхдүүд гэмтсэн байна. Уг тоглоом хүүхдүүд тоглож байхад эвдэрсэн бөгөөд хэргийн газар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс ажиллаж байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.