Дэлхийн 100 орчим оронд 15000 салбар ресторантай алдарт Кентакигийн Шарсан Тахиа /KFC/. Хөгжсөн орнуудад бол хэдийнэ цэснээс гарчихсан түргэн хоолны наймаа манайд эд цэцэглэж байх шиг.

Таргалалт, халдварт өвчин гээд хүсээгүй бүхний авчирдаг бэлэн бүтээгдэхүүнээр бизнес хийх гэсэн KFC монголд анхны салбараа нээж туузаа хайчлаад багагүй хугацаа өнгөрсөн.

Барууны киноноос харж баахан дуурайхыг хүссэн бургерт эхний хэдэн өдөр оочерт дарагдаж, бид  ч шинэ юм нээгдлээ гэх сургаар сонирхож, үүдийг нь дүүргэсэн. Одоо ч KFC-ийг зорих хэрэглэгчид байгаа.

             

Харамсалтай нь харийн идээ монголчуудад маань зохихгүй нь бололтой.  Халаасандаа байгаа мөнгөөр халгаатай гуриланд хавчуулсан үмх махны төлөө  7000-аас 29000 мянгыг төлнө гэдэг дээд доодгүй цалингийн хэрүүл хийж байгаа хэн бүхэнд хэцүү.

Дээрээс нь хачир ногоо нь манайд ургадаггүй болохоор хэзээ хаанаас,  ямар нөхцөл дамжих орж ирсэн нь бүрхэг.

  Сүүлд нь нэг өгүүлбэр нэмж  хэлэхэд дэрх зурган дахь KFC (бургер) манай урд хөршид үйл ажиллагаагаа явуулдаг KFC-ийн салбрынх гэтэл Улаанбаатар дахь KFC- өдөр ирэх тусам порц багассаар байгаа байдалтай

 

Монголын /KFC/ нэг иймэрхүү