Өнгөрсөн жилийн  7-8 сард Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд зураг авалтаа бүрэн хийж дуусгасан дэлгэцийн нэгэн шинэ бүтээл үзэгч ард түмнийг жинхэнэ утгаар нь анирлуулж байна. Өөрөөр хэлбэл “Амар медиа “ студийн ээлжит нэгэн бүтээл болох “Анирлагч“ хэмээх адал явдал, хайр дурлалын ээдрээт драмын жанраар бүтээгдсэн тус кино нь мэргэжлийнхэн болон уран бүтээлчид,кино судлаач шүүмжлэгчид, мөн кино хорхойтнуудыг ийн анирлуулан хүлээлгэж байгаа ажээ. Баттай эх сурвалжаас дуулахад тус кино нь ирж буй Ялгуусан хэмээх модон морин жилийн анхны кино болж үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байгаа бөгөөд ирэх сарын 5-аас Тэнгис, Өргөө, Соёмбын дэлгэцнээ нээлтээ хийж,орон даяар үзэгчдийг байлдан дагуулахаар айсуй.