Бразилд нэгэн азгүй гэмээр хэрэг болсон бөгөөд толгой дээрээ үхэр зараа унагаасан эмэгтэй энэ хэргийн хохирогч болжээ. Сандра Набуко гэх эмэгтэй Рио Де Жанейро хотын гудамжаар нохойгоо салхилуулан явж байх үеэр гэнэт толгой дээр нь үхэр зараа унасан байна. 

Үүний улмаас түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн толгойд зоогдсон өргөсүүдийг нь салган авчээ. Харин энэ салгасан өргөсүүд нь нийтдээ 200 ширхэг болжээ. Хэрэв настай хүн эсвэл бага насны хүүхэд энэ осолд өртсөн бол амиа ч алдах эрсдэлтэй байжээ.