Монголын Эрэгтэйчүүдийн холбоо 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг санаачилсан билээ.

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-тэй болгох санаачлагыг гаргаснаас хойш 13 жил болж байна. 

“Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр” гэж Монголын эрэгтэйчүүдийн холбооноос тодорхойлж байгаа юм. Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон юм байна.