2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана.

Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй болохыг тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.