Олонхи эмэгтэйчүүд бие давхар байх, гэртээ хүүхдээ харах хугацаандаа зурагтын суваг эргүүлж, фэйсбүүкийн "News feed"-ыг өдөрт хэдэн арав дахин гүйлгэн үзсээр өөрийгөө бусдаас илүү хөгжүүлэх боломжтой тэрхүү хугацааг үр бүтээлгүй өнгөрүүлсэн байдаг. Эцэст нь тэд таргалалт, сэтгэл гутрал гэх найзуудтай болсон байх нь элбэг. Тэгвэл гэртээ хүүхдээ харах хугацаагаа үр бүтээлтэй ашиглаж IELTS-ын шалгалтанд бэлтгэн 7 оноо авч чадсан нэгэн бүсгүйн зөвлөгөөг хүргэе.  

 

"Декритээ аваад гэртээ суухаараа блог нээнэ гэж төлөвлөж байсан ч хойш тавьж явсаар одоо л ханцуй шамлан, сэтгэл шулуудан эхэлж байна. Блогийн анхны бичлэг маань ээжүүдэд, ер нь олон хүмүүст хэрэгтэй мэдээлэл болох байх гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа мамагаа харж байхдаа энэхүү том давааны ард амжилттай гарна гэдэг ихээхэн challenging асуудал тул надтай адил бусад ээжүүддээ урам өгөх зорилгоор өөрийн олон жил бодож явсан зүйлийнхээ ард нь гарсан туршлагаа хуваалцлаа.

20180823_160629

Сануулж хэлэхэд энэхүү зөвлөгөө маань хэл сурах арга, ашиглах материал гэх мэт ерөнхий биш, яг IELTS шалгалтад бэлдэхэд хэрэг болох tip, аргуудын тухай дурдах юм. Миний хувьд шалгалт өгөх өдрөөсөө 2 сар хагасын өмнө бүртгүүлээд өөртөө бие даан бэлдэх хувиарийг ийнхүү гаргасан юм. Эхний нэг сар шалгалтын 4 setion-г долоо хоногоор хувааж өдөр бүр тест хийх буюу эхний 7 хоног өдөр бүр Listening, дараагийн 7 хоног Reading гэх мэт бэлдхээр төлөвлөөд нийт 7 тест ажиллана гээд Cambridge 11, 12-г хэвлэж зардаг хүнээс худалдаж авав. Ингэж бэлдээд сарын дараа mock test өгөөд түүнийхээ үр дүнгээс бага оноотой хэсгүүдээ дахин бэлдээд, шалгалт өгөхөөс 14 хоногийн өмнө дахин нэг mock өгч үзээд үр дүнтэй нь тулж ажиллаж байгаад шалгалтдаа орохоор хуваарь гаргасан байсан. Тиймээ, миний бэлтгэлийн төгс төлөвлөгөө энэ байсаан. Бэлтгэлийн эхний сар нь цагаан сар таарсан, дээр нь мамагийн хажуугаар хичээл хийж төвлөрч сууна гэдэг санаснаар байгаагүй тул эхний сард нь Listening, Reading-н нэг тестийг л хэдэн өдөр дамнуулан байж арай гэж дуусгасан байв.

Хүүхдийн хажуугаар, тэр тусмаа хүүхдээ яг ганцаараа харж байхдаа IELTS-д бэлдэх тийм ч амар ажил биш юм билээ. Listening эхлээд ид дундаа явж байхад дундуур нь бага маань уйлж орж ирээд, эсвэл ээжээ дүү шээгээд шээсэн дээрээ халтирчлаа гээд л манай хоёр зулзагын ажил эхлэнэ. Шөнө суугаад Reading яг цагаа хараад л минутдаа амжуулах гээд сандарч суухад мама сэрээд уйлна, мөөмдөөд буцаж унтуулаад босч ирэх гэсээр байтал 30, 40 минут болно, яараад гүйцэт нам унтаагүй байхад нь мөөмөө авчихвал уйлж сэрээд хөхүүлэх хугацаа дахин сунана,  унтуулаад дахиад 30 орчим минут суугаад дахиад л сэрнэ, хөхүүлж унтуулах гэж дахин 30 минут. OH MY GOOOOD, шөнө 12 цагаас 4 цаг хүртэл суухад 1 бүтэн тест ч ажиллаж чадсангүй ш дээ , нялх нойтон хүүхэдгүй чөлөөтэй байхдаа шалгалтаа өгөх минь яавдаа, эртхэн өгч байхгүй ингэх гээд л байж дээ, урьд нь юу хийгээд хойшлуулаад яваад байсан байнаа, ганцаараа байсан бол нэг суугаад 1 Section биш, 1 бүтэн full test ажиллах байсан юм гээд л шантармаар олон юм бодогдож, санаснаараа бэлдэж чадахгүй байгаадаа стресстэж эхэлсэн . Энэ удаад нэгэнт бүртгүүлсэн юм чинь байгаагаараа өгч үзээд, хүүхдээ цэцэрлэгт өгөхөөрөө дахиад сайн бэлдээд өгдөг ч юмуу, хангалттай удаан сууж хийж чадахгүй байгаа юм чинь яавч сайн оноо авахгүйнээ гэх мэт толгойгоор дүүрэн шантрах бодол. Гэхдээ оюутан байхдаа, хамгийн завтай байхдаа өгөөгүй, том болсон нэг хүүхэдтэй байхдаа ажлынхаа хажуугаар бэлдээгүй хүн дараа нь өгч чадах уу, цаг хугацаа өнгөрөх тусам ажил, гэр, хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд улам л завгүй болох нь тодорхой, одоо л өгөхгүй юм бол энэнээс илүү завтай үе ирэхгүй гэдгээ бас ойлгож байв.

Эцэст нь хувь тавилантайгаа эвлэрээд, өөрийгөө олон цагаар тухтай сууж бэлдэж чадахгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч бэлтгэлийн үлдсэн 1 сарын хугацаандаа үр дүнтэй, Smart аргаар бэлдхээр хичээсэн . Сургуульд сурахад доод тал нь 7 оноотой байх хэрэгтэй тул 7 л авъя, тэрнээс илүүг зориод ч ийм байдлаар амжихгүй юм байна гэж бодож бэлдэж эхэлсэн. Уг нь бүр анх бүртгүүлэхээсээ өмнө тэмдэглэлийн дэвтэртээ IELTS 8 авна гэж бичсэн байсан л даа   Хамгийн анх ажилласан тест дээр 6 авч байсан тул юуны түрүүнд шалгалтаа ойлгож, оноогоо ахиулах арга хайсан. Listening, Reading дээр нийт 40 асуултыг бүгдийг зөв хариулж байж 9 авна, тэгвэл хэдийг зөв хийхэд 7 авах вэ, writing  дээр яаж бичвэл 7 авах вэ гээд тактикууд өөртөө гаргасан. Одоо ингээд гол зүйлсээ шалгалтын 4 хэсэг тус бүрээр, шалгалт авдаг дарааллаар ярья.

  • Listening

Эхний хэсэг сонсгол. Сонсголын хэсэгт 7 оноо авахын тулд нийт 40 асуултнаас хамгийн багадаа 30 асуултад зөв хариулах буюу дээд тал нь 10 алдхад хүссэн оноогоо авч болохоор байсан.

listen

Ингээд өөртөө 10 алдах эрхийг өгөөд, ямар төрлийн асуулт дээр алдаж болох вэ, ямар асуултыг яг зөв хийж сурах вэ гээд тулж ажилласан. Миний хувьд map, дутуу өгүүлбэрийг сонголтод байгаа хуриултуудаас гүйцээх, нэгээс дээш үг бөглөх дээр их алдаж байсан. Өгүүлбэр гүйцээж байгаа хэсэг нь олон үгтэй, урт өгүүлбэр байвал уншиж, ойлгож амжихгүй байсан тул ойролцоогоор 5-6 оноо алдана гээд шууд хүлээн зөвшөөрч ийм асуултыг яаж хийх талаар судлаагүй. Мөн map-с байршлыг олдог асуулт дээр ч бас дахин дахин сонсоод бүгдийг хийж чадахгүй байсан тул үлдсэн оноог энд алдана гэж тооцсон. Харин бусад бүх хэсгийг яг таг зөв хийж сурах гэж 2, 3 тестэн дээр маш сайн төвлөрч ажиллаад аргаа олоод сүүлийн хоёр тест дээрээ 7-7.5 оноо авсан. Сонсголын тест хийхийн тулд хажууд дуу чимээ гарахгүй чимээгүй орчинд хийх хэрэгтэй ба хүүхдээ сэрүүн байхад ингэж хийх ямар ч боломжгүй байсан, нэг мэдэхэд хажууд ирээд чихэвч идээд зогсож байна, номноос зулгааж уйлна гэх мэт. Хамгийн боломжтой нь охиноо гадаа унтуулаад хийх байв. Нэгэнт л надад өөр хийх боломж байгаагүй тул охиноо унтуулахаар гарахдаа youtube-с cambridge 11-н listening ээ татаж аваад гадаа сууж амжуулж байсан. Хүйтэнд 2, 3 сард шүү дээ, заримдаа охиноо сэрхээр нь түрж байгаад буцаж унтуулаад чихэвчээ чихэндээ хийхэд ямар айхтар хайрна гээч, бас бээлийтэйгээ гадаа тест ажиллах үнэхээр амаргүй байсан.

Listening Tip-үүдийн хувьд, зааврыг маш сайн ойлгож, 1 үг нөх гэсэн байвал нэгийг л бөглөнө, article, тоо зэрэг нь тусдаа үгэнд тооцогдох тул илүү дутуу юм бичихгүй зөвхөн гол үг эсвэл тоог бичих, хүний нэрийг үсэглэж хэлэх, он сар өдөр, хаяг аддресс, төлбөр тооцооны тоо, утасны дугаар гэх мэтийг алдахгүй бичиж сурах. Сонсголын 4 хэсгийн хамгийн эхний 10 асуулт нь хамгийн амархан буюу эдгээр асуултууд байдаг тул эхний хэсэгт оноо алдахааргүй болтлоо бэлдэх хэрэгтэй.  Эхний тайлбар, жишээ хэсэг, асуулт хоорондын хэдэн секунд явж байх үед тухайн асуулт, хариултуудыг түрүүлээд гүйлгэж уншиж сурах. Анхаарал алдаад нэг, хоёр хариулт өнгөрөөсөн бол тэрэндээ ороогдож гацалгүй шууд дараагийн асуултыг барьж аваад үргэлжлүүлээд явах. Сонсонгоо хариултаа тэмдэглээд явах. Хамгийн сүүлийн 10 минутад хариултаа answer sheet-рүү хуулах хангалттай цаг гарах тул бичлэгийн дундуур харуилтын хуудас бөглөж самгардах шаардлагагүй.

  • Reading

Унших хэсэгт мөн адил 7 оноо авахын тулд 10-с илүү алдаж болохгүй. academic-reading-scores

Ингээд сонсох хэсэгтэй адил 10-с илүү алдахгүй байхаар өөрийгөө бэлдсэн. Эхлээд тестээ ойлгохын тулд цаг харахгүйгээр яг өөрийнхөө темпээр дуустал нь 1 тест хийж үзэхэд өгөгдсөн өгүүлбэрүүдээс сонгож текстийн параграфуудад гарчиг өгөх, текстийн дүгнэлт хэдэн өгүүлбэрийг үг нөхөж гүйцээх, 1 юмуу 2 үг нөхөж бич гэсэн даалгаврууд дээр оноо алдсан, тэр асуултууд цаг хангалттай байгаад ч хийхэд хэцүү байсан. Мөн л адил дараагийн 2 тест дээр сайн ажиллаж, тестээ ойлгож өөрийн tip-г олж авсан. 2 3 тестийг ягштал чанартай ажиллахад ер нь шалгалтын бүтцээ ойлгоод гарт ороод ирж байна лээ. Reading тестийг хийхэд мөн л baby Саад болдог тул нэг удаад 60минут дуустал нь сууж бэлдэж огт чадаагүй. Тиймээс 1 section-ий 20 минутаар сууж бэлддэг. Хүүхдээ хооллоод, угааж арчаад, унтуулаад гялс 20 минут сууж эхний Section, гадаа гараад унтуулахдаа дараагийн section, шөнө унтуулаад үлдсэн хэсгийг гэх мэт. Хаврын хавсаргатай салхинд ном үзэг бариад л гадаа суугаад хэнээтэж байсан хэхэ.

Reading Tip-н хувьд, унших хэсгийн 40 асуултыг 60 минутын хугацаанд хийх ёстой гэхээр нэг асуултад ойролцоогоор минут 30сек л зарцуулах ёстой. Тиймээс текстийг skim, scan хийнэ гэж дахин дахин уншиж ухнатах биш, шууд асуултаа уншаад хариултаа хайгаад явах нь хугацаа бага орж байсан. Тестүүд ажиллаад ирэхэд асуултын хариултууд эхнээсээ дараалаад байрлаж байгаа, 1 асуултын хариулт 1-2 өгүүлбэрт багтаж байгааг ажигласан. So, 1 асуултад хариулахын тулд бүтэн параграф уншаад хариулт хайгаад байвал хугацаа алдана, ХАРИУЛТ 1-2 ӨГҮҮЛБЭРТ Л БАЙГАА, энэ бүр яг баттай хэхэ. Тиймээс асуултыг дараагийн асуулттай нь хамт уншаад явбал илүү юм уншилгүй яг тухайн хариулт хүртлээ уншаад, ойлгохгүй бол дахин уншиж асуулттайгаа харьцуулж paraphrase хийсэн утгыг гаргаж ирнэ.  Бас хамгийн гол анхаарах зүйл нь асуулт нь passage-н текстийг paraphrase хийсэн байгаа тул бэлдэж байх явцдаа нийтлэг хэрэглэгдэх үгсийг ойлгоод авчмаар санагдсан. Тухайлбал текстэд located гэж байвал асуултад situated гэх мэт. For me, True False, Not Given, Yes No, Not Given, choose one word only гэсэн асуултууд амархан байсан. Иймээс эдгээр асуултдаа оноо алдалгүй баталгаатай бүх оноогоо аваад бусад төрөлд 10 алдахаар бэлдсэн .

  • Writing

За writing хэсгийг шалгалтад орхоосоо 10хоногийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Listening, Reading хоёр дээр camridge ielts 11-н дөрвөн тестүүдийг хийгээд, http://ieltsonlinetests.com/-с нэг, нэгийг ажиллаад, бусад хэсгээ бэлдэе гээд орхисон.  Writing хэсгээс халширч явсаар байгаад яалт ч гүй тулж ирсэн. Бичих хэсэг нь 2 task-тай, хоёр дах даалгавар нь эхнийхээсээ хоёр дахин их оноотой. Тиймээс task 1-г хурдан ойлгож аваад, task 2-г илүү бэлдэх хэрэгтэй болсон. Энэ хэсэгт ieltsliz.com, http://howtodoielts.com/blog/ гэсэн сайтуудаас зөвлөгөө уншсан. Liz-н сайт дээрээс 9 онооны жишиг хариултуудыг хуулж бичсэн. Howtodoielts болхоор өмнө нь ielts-н шалгагч байсан хоёр хүн зөвлөгөө өгсөн байгаа тэднийг бүгдийг уншсан. Тэгээд өөрт байгаа хоёр ном болох Cambridge ielts 11, 12-н ард байгаа жишээ хариултууд, түүнд өгсөн examiner-н комментийг харьцуулан уншиж маш сайн анализ хийсэн, мөн бичих хэсгийг үнэлэх доор criteria-г уншаад яаж бичвэл 7 авах вэ гээд чиг гаргаж авсан.

writing-criteria-3

Writing tip-н хувьд Task 1 дээр ирж болохуйц хүснэгт, график, газрын зураг, диаграм, чартууд дээр бичих бүтцээ гаргаж авах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд эхний өгүүлбэр нь асуултыг шууд paraphrase хийх буюу утга ижил өөр үг ашиглан, өгүүлбэрийн бүтцийг жоохон өөрчлөн  биччихэд болно. Хоёр дах өгүүлбэр нь асуултдаа шууд хариулах буюу ерөөсөө жижиг detail тоо, баримт, хувь дурдахгүйгээр ерөнхий хандлага дүгнэлтийг бичих. Миний хувьд шууд л overall, … гэж хоёр дах өгүүлбэрээ эхлэхээр шийдэж дандаа тэгж бэлдсэн хэхэ. Ингээд нэг тогтсон загварт оруулаад бэлдчихээр шалгалтын үед богино хугацаанд санаанд үг орж ирэхгүй, сандрах тохиолдол гарах нь бага санагдсан. Жишээ нь, overall, all countries used the internet most between ….. гэх мэт шууд дүгнэлтээ бичсэн. Ингэснээр task achievement буюу даалгавараа биелүүлэх гэсэн шалгуурыг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны бичлэгийг уншиж байгаа хүн өөрийнхөөрөө субьектив дүгнэлт хийхгүй, дээр байгаа 4 шалгуурын дагуу үнэлгээ тавих юм. Тиймээс яг тэр шалгуурын болзлыг хангаж бичих хэрэгтэй. Ингээд эхний параграф чинь 2-3 өгүүлбэр болоод, дараагийн параграфыг гол гол ажиглалт, өсөлт бууралт гэсэн хандлагыг холбогдох тоо баримтыг ашиглан бичнэ. Миний хувьд 1-р даалгаврыг 2-3 параграфтай байхаар бэлдсэн. Параграф бүрийш зай аваа шинэ мөрнөөс бичсэнээр цэгцтэй, ойлгомжтой буюу coherense and cohesion гэсэн шалгуурыг хангана. Хэрвээ cambridge тестийн хойно байгаа шалгагчийн комментийг сайн уншвал 5 авсан хариулт дээр not enough supporting detail, addressed the task prompt, insufficiently developed ideas гэх мэт комментууд их байгаа. 5 онооны, 6 онооны, 7 онооны комментуудыг уншаад үзвэл шалгагч юу хүсээд байгааг ойлгоно. Жишээ нь 5.5 онооны даалгаварт өгсөн коммент дээр The variety of structures would suggest Band 6, but the errors in meaning … (олон янзын бүтэц, дүрэм ашигласан н 6 оноо авч болохоор байгаа ч, утгын хувьд …. байна) гэсэн коммент өгсөн байгаа. What I mean is, examiner-т уран яруу, утга уянгалаг зүйл ер хэрэггүй, гол дүгнэлтийг шууд өгөх, түүнийгээ дагалдах хэсгүүдээр тоо баримт, хувь ашиглан нотлох, ингэхдээ нэг үгийг олон дахин ашиглахгүй, үгийн баялагтай гэдгээ харуулан өөр өөр үг ашиглах, нэг л янзын өгүүлбэрийн бүтэц ашиглаад байлгүй active, passive, clause гэх мэт олон янзын бүтцээр биччихэд л хаваск санагдсан. Жишээ нь өсөх гэдэг дээр rise up to, increase, grow гэх мэтээр, бид ч бас монголоор бичихдээ өсчээ, өссөн байна, өсөв гээд л давтаад байдаггүй, өсөв, нэмэгдэв, ихсэв гэх мэт бичдэг биздээ. Аан тийм, огтоос худал зүйл буюу өгөгдөл дээр байгааг буруу худлаа илэрхийлж болохгүй. Мэдээж 8, 9 оноо авахын тулд илүү Academic үг хэллэг хэрэглэх, нарийн төвөгтэй, урт өгүүлбэр ашиглана. Миний хувьд 7доо л тааруулж бэлдсэн, нэмэлтээр writing-д зориулж цээжлээгүй.

Task 2-н хувьд мөн адил. Ирэх эссэний төрлүүдийг судлаад, agree, disagree, advantage, disadvantage, discussion гэх мэт бүх төрлийн эссэн дээр хариулт эссээнийхээ бүтцийг кодолж бэлдсэн. Яг 1-р даалгавартай ижил, эхний өгүүлбэр асуултыг paraphrase хийх, араас 2 3 өгүүлбэрт хариултаа шууд бичих. Дараагийн 2 параграфт яагаад санал нийлж байгаа, нийлэхгүй байгаа, эсвэл юу нь давуу тал, юу нь дутагдалтай тал гэдгийг 2, 2 жишээгээр баяжуулан бичинэ гэж бэлдсэн. Supporting detail гэдэг нь үндсэн хариултаа дэмжиж, нотлох жижиг жишээнүүдийг  хэлээд байгаа юм л даа. Жишээ чинь бүр улайм цайм худал, боломжгүй зүйл биш л бол гоё сайхан, уран яруу байх албагүй. Хугацаа байхгүй тул зохиогоод ч хамаагүй бичих хэрэгтэй. Ингээд хамгийн сүүлд нь To sum up, as a conclusion гэх мэтээр дүгнэлтээ 2 өгүүлбэрт бичээд болно. Аан нээрээ, үгийн тоо дутвал оноо хасагдана, тиймээс шалгалтад орхоосоо өмнө бичих хэсгийн answer sheet-г татаж аваад хариултаа бичээд үзээд цаасны хаана ирвэл үгийн тоо гүйцэж байна гэсэн баримжаа авах хэрэгтэй. Миний хувьд хугацаанаасаа түрүүлж дуусчаад эхнээс нь дахин хянаж уншилгүй үгээ тоолж сууж цагаа алдсан. Үгээ тоолохын оронд эхнээс нь уншаад үзсэн бол жижиг сажиг үгийн хувирал, зөв бичиг гэх мэт алдаанууд байсан байна лээ даанч цаг дуусаад засч амжаагүй. Би шалгалтад орохдоо нэг ч эссээ өөрөө бие дааж бичиж үзээгүй орсон, зүгээр л бүтцээ тогтоогоод idea, жишээг шууд тухайн үед нв тааруулж зохионо, бодож олно гээд орсон хэхэ. Бас ESP-с өгдөг 509 мянгын үнэтэй харандаа чинь эхний үзүүр нь мохож бүдүүн гараад палийгаад байвал араас нь шинэ хошуу гаргаж болдог эд байна лээ. Би тэрийг нь мэдэлгүй палийгаад муухай юмбэ гэж бухимдаад суусан.

Нээрээ тэр Write right гэдэг номыг хүмүүс их зөвлөдөг, надад лав тэрэн дээр байгаа хариулт, үг хэллэгүүд нэг л native биш санагдсаан.

  • Speaking

За ярих хэсгийн хувьд ёстой бэлдэж чадаагүй орсон ганц хэсэг. Baby tv-н Good night Tedy Bear-г л охиноо саатуулан их дагаж уншдаг байсан хэхэ. Ярих хэсгийн үнэлгээний criteria-г харахад бичих хэсэгтэй ер н ижил байсан болхоор бас гайгүй байх гээд санаа амраад орхисон.

Speaking tip-н хувьд бичих хэсгийн адил шинэ, шинэлэг гоё санаа ярих чухал биш, англиар хүнтэй харилцан ойлголцож чадна гэдгээ л харуулах гэж байгаа. Ярих хэсэг нь дотроо 4 хэсэгтэй, эхний хэсэгт өөрийгөө танилцуулах хэсэг, 2т нь асуулт хариулт буюу examiner асуулт асуугаад тэрэнд хариулна, 3дах хэсэгт асуусан асуултын дагуу 3 минутын турш тасралтгүй ярина, хамгийн сүүлд харилцан ярилцана. Хүмүүст 3дах хэсэг буюу 3 минут өгөгдсөн сэдвээр тасралтгүй ярих хэцүү байдаг гэсэн. Youtube-р нэг хүний зөвлөгөө сонсч байхад энэ хэсгийн асуултад 2-3 санаа хэлнэ гээд төлөвлөчих гэсэн.  Тэгэхгүй бол 1 юмаа тойроод байхаар хэлэх санаа дуусчдаг, цаг болоогүй байдаг, чимээгүй суугаад байж болохгүй. Speaking  дээр мөн Liz-н video зөвлөгөөнүүдийг сонссон. Бэлдээгүй учир хамгийн бага буюу 6.5 оноо авсаан.

За finally, нэг анхаарах юм нь test report дээр гаргах зургийг чинь авдаг юм байна лээ, тиймээс нүүр царайндаа анхаарал хандуулж очмоор юм байна лээ шүү . Дараа нь ийш тийш өргөдөл явуулахад шалгалтын хариу дээрх зураг чинь л өөрийг чинь харуулах ганц зураг болдог юм байна.

To sum up, шалгалтанд бэлдэхэд өглөө эрт онгойдог кофе шоп, орой шөнө болтол ажилладаг номын сан, өдөр бүр бие биенээ шахаад явах partner, олон янзын ном хэвлэл, ориг үнэтэй албан ёсны ном, аль сайн сургалтын төвийн аль нь ч хэрэггүй ээ. Зөвхөн таны өөрийн хүсэл, зорилго, өгнө гэж шийдсэн эрс шийдэмгий байдал л таныг бэлдүүлнэ шүү. Нялх хүүхэдтэй гэртээ сууж байгаа ээж өрдөө 10 мянган төгрөг зарцуулаад, өвлийн хаврын хүйтнийг ажралгүй гадаа хүртэл бэлдэж суугаад хүссэн оноогоо авсан байна" 

Эх сурвалж: http://themongolianmommy.wordpress.com/