Өмнөд Солонгос улс гоо сайхны мэс заслаараа тэргүүлэгч орон бөгөөд энэ төрлийн хагалгааны техник хэрэгсэл ч ихээхэн хөгжиж байгаа. Үүний хэрээр мэс хүргэн гоо сайхан болох хүсэлтэй охид, залуус ч их болжээ. 

2012 онд энэ төрлийн мэс заслын ашиг орлого 453 сая доллар хүрсэн гэсэн тооцоо гарчээ. Залуу үеийнхэн гоо сайхны мэс засалд орсноор тансаг хангалуун амьдралтай болох эхлэлээ тавихаас гадна өндөр цалинтай ажилд орох магадлал нэмэгддэг гэсэн шалтгаанаар биедээ мэс хүргэх нь их болсон гэж нэгэн судалгаа харуулжээ.