Г.Ганзаяа сүүлийн үед олны анхаарлыг ихэд татах болсон. Учир нь тэрбээр гудамжны бүжигчин хэмээдэг Төөгөөтэй хайр сэтгэлийн холбоотой гэдгээс гадна Боловсролын яамны сайд Лу.Гантөмөрийн охин гэх мэт сэдвээр цахим сайтуудаар гарах болжээ.

Олон нийтийн сүлжээ сайтад ихээхэн идэвхтэй байдаг Ганзаяа ВиЛог буюу видео блог хөтөлж, өдөр тутмын тэмдэглэлээ дүрсжүүлэн харуулдаг. Тэрээр саяхан үзүүлсэн бичлэгээрээ Нью-Йорк хот дахь шинэхэн байраа танилцуулжээ. Хотын төв хэсэгт байрлах тус байрандаа бүжигчин Төөгөөтэй хамтран амьдрахаар зэхээд буй тэрээр Нью-Йоркд хоёр жилийн хугацаатай байхаар төлөвлөөд буй аж.