Сайн байцгаана уу? Бүгдээрээ нэг юм ярья. Би нэг найз эмэгтэйтэй. Тэр маань 4 хүнээс 5 үртэй. Овоо шоучин, гайгүй явдалтай. Амьдралд төрд зүтгэж, ганзагын наймаа хийж, хангалуун чинээлэг амьдарч үзсэн, ядарч яваа бүсгүй.

Мөнгө төгрөг энд тэндээс олбол амьдралдаа тааруулж үрдэггүй, үр хүүхдэдээ амттан, хувцас сэлт аваад өгчихнө. Ахиухан мөнгө олдвол шар айраг архи авч уух, эсвэл шоудчихна. Энгийн найз нөхөд болон нөлөөтэй танил олонтой. Өөрийгөө маш дээгүүр үнэлдэг, хамраа сөхсөн сэхүүн зантай. Хэрэв балчир хүүхэд минь том болчихвол би хүсвэл хэзээд ч дарга болчих чадал надад байна. гэж үргэлж томрох. Бусдыг үргэлж доош нь хийж доромжилж ярих. Хоолоо дөнгөн данган залгуулж байж, тансаглах гэж хичээх, эрчүүдтэй зугаацахыг үргэлж хүсэмжлэх ийм нэг эмэгтэй байна. Юу гэж бодож байна?