Өөрөө түй ч ёс зүйгүй, бусдын зовлон бэрхшээлээр дуулиан хийж, сенцааци дэгдээх гэсэн увайгүй бодол санаатай хүн УИХ-ын Ёс зүйн дэд хороог даргална гэж байх уу. Хумсаа нуусан муур шиг үйлдэлтэй энэ хүнээ огцруул, М.Энхболд дарга аа.

ЖДҮДС-гаас зээл авсан нөхдийн ёсзүйг С.Бямбацогт хэлэлцэж, шүүнэ гэнэ. Гэтэл өөрөө “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрөөс “Мост интернэшнл” компаниараа цементийн үнэ тогтворжуулахаар 1.0 тэрбумыг, арматурын үнэ тогтворжуулна гэж 3.0 тэрбумыг авсан нөхөр. Авсан зээлүүдээ зориулалтын бусаар зарцуулсан, 4.0 сая ам.долларын хэргийг нуун дарагдуулсан гээд гэмт хэргийн шинжтэй үйлдлээр нэр төр нь сэвтсэн ийм хүн хэдий хүртэл Ёс зүйн дэд хороог удирдах вэ.

Өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн уг нь өөрийнхөө бусармаг үйлдлүүдийг аль зүйл ангиар ямар хэмжээний ял авч болох вэ гэдгийг бусдаар хэлүүлэлтгүй мэдэх ёстой.

Гэтэл “Буцааж өгөх ёстой мөнгө гэдгийг анхнаасаа хэлэхгүй яасан юм” гэж уурсдаг шинэков гишүүд шиг мэдэн будилж, ичиж улайх нүүргүйгээр бусдын гэмийг хэлэлцэнэ гэдэг байж боломгүй.

Тэгээд ч түүний ахалдаг Ёс зүйн дэд хороонд эцэг нь Эрдэнэтийг барьцаалсан хэргээр шоронд орчихоод байгаа Г.Тэмүүлэн, эгч нь Төрийн сангийн зээлээр сурчихаад төлбөрөө төлөөгүй алга болсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү, мөн ЖДҮ-тэй орооцолдсон Б.Наранхүү, ЖДҮ-гээс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбумыг бусдад өгсөн гэх Д.Эрдэнэбат хүртэл байна. Тиймээс энэхүү Ёс зүйн дэд хороог яаралтай татан буулгаж, өөрсдөө ёс зүйн хэлтэрхий ч үгүй эдгээр нөхдийн гэмийг шүүж хариуцлага тооцох цаг болж.

4.0 сая ам.долларын хахуулийн хэргийг авсан өгсөн нь нуудаг юм гэхэд мэдсэн гэрч нь нуун дарагдуулаад зогсохгүй Хууль тогтоох дээд байгууллагын Ёс зүйн хороог удирдана гэдэг монгол түмнийг хэтэрхий басамжилж, дорд үзсэн явдал биш үү… Тиймээс С.Бямбацогт та өргөдлөө өгч огцроод, явж гэрчийн мэдүүлгээ өг!!!

niigmiintoli.mn