Үл хөрөнгө зуучлал болон түрээслэдэг нэгэн байгууллагад лааз түүдэг ах ороод ирэхээр нь тухайн ажилтан нь эхэндээ бараг л хөөж гаргах дөхлөө.  

Тэгээд  хэсэг яриаг нь сонссон чинь юу хийх гэж байснаасаа үхтлээ ичив гэж энэ бичлэгийг хийсэн хүн бичсэн байлаа. 

 Ах хогийн сав ухаж, энд тэнд хаясан лааз, сав,  цуглуулаад түүнийгээ тушааж  олсон хэдэн цаасаа охиндоо зориуж хадгаладаг байх юм. Тэгээд тэр мөнгөөрөө оюутан охиндоо байр түрээслэж өгөхөөр манай байгууллагад ирж л дэ. Үхтэл үр харам гэж үнэн юм даа. Аавыгаа үнэхээр саначихлаа.