Сайн байна уу нэр нууцалж болох уу. Нөхрийн 86 тай өвөө манай хадмынд ирсэн байгаа юмаа, тэгээд хажуугаар нь өнгөрөхөөр тэвэрч аваа л гар бариа л, эхэндээ нээх тоосонгүй ээ, надад их сайн байдаг юм.

Тэгсэн сүүл рүүгээ нэг л биш санагдаад байдаг болчихлоо. Би тийм зожиг ч биш уг нь. Нэг өдөр үс чихний араар хийж илэхэд л их сонин санагдаад л явчихсан. Өглөө унтаж байхад (бие өвдөөд 12 хүртэл унтсан) орж ирээд дээр хэвтээл ёооё гэсэн чинь хүнд байна уу, яасан гэв, за тэгээд бас нэг удаа хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад гараа гэдэс рүү хийлээ, хүүхэд маань миний ээж гэж гарыг нь авч шидээгүй бол би яг уурлах байсан байх. Хөгшин хүн гэж бодоод л тоохгүй байлаа. Сүүлд сандал дээр сууж байхад цаашаа суучих гэхээр нь би босоод явчихсан. Одоо манайх руу орж ирэхээр л уур хүрээд байх юм. Энэ тохиолдолд яах вэ