“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19:00 цагаас ганцхан удаа “SS-CLUB”-д хийхээр товоо зарлалаа. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхөө хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлж ийнхүү тоглохоор болжээ.

   “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэрний тайлал нь, Монгол түмэн эмэгтэй хүнийг Үзэсгэлэн хэмээн нэрийддэг бол Гэрэлт гэдэг нь Нарны цацраг, Гоо гэдэг нь Сарны туяаг бэлэгдэж ийнхүү Нар, Сар, Эмэгтэй хүн гурав энэ ертөнцийг гийгүүлэгч нь юм хэмээж тоглолтоо “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээн нэрлэсэн аж.

   Ингээд эрчүүд та бүхэн хайрт ээж, халамжит хань, хонгорхон охиноо баярлуулж, нэгэн оройг амттан бүхний дээдээр дайлж, аялгуут сайхан дуу хууранд уяаран баясаж МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтдаа хайртай бүхнийгээ баярлуулан өнгөрүүлээрэй.