Хятадын Ченьду хотын амьтны хүрээлэнд нэгэн азтай ч гэмээр азгүй ч гэмээр хэрэг гарчээ.  Саваагүй нэгэн эр барын тор руу орж, араатныг хооллохын хүссэн ч золтой л өөрөө хоол болчоогүй аж. 

20 настай эр модоор дамжин барын тор руу оржээ. Уг эр цагаан будаа өгөхөөр тор руу орсон гэдгээ хэлжээ. Бар түүний араас үсрэн хувцаснаас нь зууж үүр рүүгээ чирэх гэж байсан  ч азаар амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд тусалжээ.

Түүнээс гадна уг араатан нь хоолоо идээд тийм ч удаагүй байсан нь мань эрд аз болжээ. Тэрхүү торонд хэрэв Сибирийн бар байсан бол тэр амьд гарахгүй байсан гэж амьтны хүрээлэнгийнхэн ярьсан юм.