“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан. Худалдаанд гарсан цагаас хит дууны жагсаалт, шилдэг цомгийн борлуулалтыг тогтмол тэргүүлдэг авьяаслаг уран бүтээлчийн шинэ цомог болох “Монгол ээж” цомог нь нийт арван дуутай бөгөөд эх хүний нинжин сэтгэл, хайр энэрэлийг магтан дуулснаараа онцлогтой юм. “Монгол ээж” цомогт:

  1. “Азийн цагаан дагина”
  2. “Эхийн ач"
  3. “Сүүгээр бүтсэн бурхан”
  4. “Буянтай ээж”
  5. “Амьд бурхан”
  6. “Миний ээж”
  7. “Ээжээ дурсана”
  8. “Ээж”
  9. “Эхийн тухай дуу”
  10. “Монгол ээж” зэрэг дуунууд багтсан ажээ.

   Шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр товоо зарлаад байна. Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдсэн юм. Дашрамд дурьдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийж байгаа ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Мизюc&lоуе”, “Jojo’s tоуs”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star” студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар МУСТА М.Болд, найруулагчаар МУСТА Д.Лхагвадорж нар ажиллаж байна.

   Хөгжимчдийн бүрэлдэхүүн монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн юм. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б. Цолмон, “New star” студын даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г. Онон. Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА Г. Буян-Өлзий нар оролцоно. Тоглолтонд урилгаар МУГЖ Т. Ариунаа, МУСТА X. Оюунбилэг нар болон “Харанга” хамтлаг оролцож та бүхэнд ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм. Ингээд та бүхнийг монгол сайхан ээжүүдээ магтан дуулах “Монгол ээж” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.






Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...