Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарч байгаа билээ. Харин 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглана.

Дашрамд дурдахад, 2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёронд амардаг байсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1, 2, 3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн Цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.