Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ. Түүний ийм шийдвэр гарах явцад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун­Эрдэнэ нөлөөлсөн гэх ам дамжсан яриа ч гарсан.

Учир нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” гэх өргөдөл гаргаснаас ийм асуудал үүссэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэ талаар нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудастаа “Гэрэл нь Зандкаагийн хувийн гүйцэтгэгч, мөрдөгч. Хүүкийг хойтон Еөкөд дэвшүүлээд Зандкааг ЕС болгох хувилбар яригдаж. Тэрийг сонсоод Оюук уурлаж. Тэгэнгүүт Гэрэл тагнах чагнах асуудалд орж. Ийм л хөгийн юм болж дээ” хэмжээн жиргэжээ.