ТАНИЛЦ: 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц
55 минутын өмнө

2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай байхаар батлагдсан.
Өнөөдөр эхэлж буй энэхүү шинэ хичээлийн жилд сурагчид танхимаар 32-34 долоо хоног хичээллэнэ. Харин бие даалтын хоёр долоо хоног нь улирлын амралттайгаа ойр таарч байгаа юм. Ийнхүү хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхдээ 2026 оны тавдугаар сард 10,000 орчим багшаас санал авсны үндсэн дээр шийдвэрлэснээ Боловсролын Яамнаас танилцуулж байв.
2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу:
- Нэгдүгээр улирлын амралт: нийслэл болон орон нутгийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-6-нд буюу нэг долоо хоногт амраад, арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээлдээ орно.
- Хоёрдугаар улирлын амралт: нийслэл болон орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн гурван долоо хоног амарна. Гэхдээ нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног нь өвлийн амралтынх нь урд буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд хуваарилагдсан байна. Сурагчдын гуравдугаар улирлын хичээл 2027 оны нэгдүгээр сарын 18-наас эхэлнэ.
- Гуравдугаар улирлын амралт: нийслэлд гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг долоо хоног амраад, шинэ улирлын хичээлдээ гуравдугаар сарын 29-нөөс орох нь. Орон нутгийн сурагчдын хувьд гуравдугаар сарын 22-26-нд бие даалтын долоо хоног, түүнээс үргэлжлүүлэн нэг долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 5-наас шинэ улирлын хичээлдээ орно.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц:







