Эерэг тохиолдол илэрсэн Баямонгол хорооллын иргэн 5 дугаар хорооны 1 дүгээр байрны 1,3 дугаар орцонд амьдрах оршин суугчийн гэрээр зочилсон тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Гаалийн 1-р байрны 1,3 дугаар орцыг түр хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг гарган тухайн түр хамгаалалтад авсан орцны оршин суугчдаас ПСР шинжилгээ авахаар ажиллаж байна.

Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байгаарай.