Өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж нас барсан хэрэг  гарсан билээ. Цагдаа, Онцгой байдлын албанаас гол усны аюулаас сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч өчигдөр дахин нэг иргэн голын усанд живж нас барсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд хүн живсэн тухай дуудлага ОБЕГ-т 2016. 06.24-ний өдрийн 19:12 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 19:27 цагт очиж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Д /22 настай, эрэгтэй/-ийн цогцсыг уснаас гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.