Улиг болтол ярьсаар байгаа эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд манай улс ОУВС-гийн “ӨргөтгөсөнСанхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдах болсон. Гэхдээ энд олон учир бий. Нэгдүгээрт, төсвийн сахилга батыг сахихшаардлагатай. Хоёрдугаарт, зарим халамжийг хязгаарлах зэрэг зайлшгүй хийх ажлуудыг гэрээнд тусгасан юм. Тэрдундаа манай арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээг /AQR/ хийхээр болсон аж. Үүнийг хийснээрсанхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой гэдгийг албаны эх сурвалжууд онцолжбуй. Энэ зөвхөн нэг тал нь. 


 

ХАТУУДСАН ЦЕНЗУР

“AQR” хөтөлбөр хэрэгжсэнээр дундаж давхаргынханд тун халгаатай болохыг зарим судлаач хэлдэг. Тухайлбал, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зарим хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж болохгүй гэнэ. Тэгэхээр зээлийн хэрэгслээр санхүүгийнхээ зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж байсан дундаждавхаргынханд найдвар хомс болно. Тодруулбал, мал болон газар барьцаалж болохгүй аж. Одоогоор банкныбарьцаанд байгаа эд хөрөнгийн дийлэнх нь хашаа байшин түүний хамтаар өмчлөлтэй газар, ашигт малтмалынлиценз, таван хошуу мал гэдгийг банкныхан хэлж байгаа юм. Ийм шаардлага тавьсныхаа дараа активын үнэлгээхийхээр болж буй нь ч бас л цаанаа учиртай гэж хардах сэдэл төрүүлж байна. Хэдийгээр үнэлгээний дүнд банкнысалбарыг эрүүлжүүлэх, бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулах болон хөрөнгөоруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг өсгөх алхам болдог хэмээн албаныхан тайлбарлаж буй. Харин манайдхэрхэн хөрсөнд бууж, ямар үр дүн гарахыг таашгүй. Ямартай ч яг одоогийн нөхцөл байдалтай уялдуулбал, хатуудсан цензур болж байгаа юм. Арилжааны банкуудад барьцаанд байгаа лиценз, мал, өмчлөлтэй газрыг хоосонцаас, барьцаанд тооцох боломжгүй мэтээр ялгаварлах нь цаг үедээ тохирохгүй. Мал гэдэг нь өнөөдрийн нөхцөлдхамгийн үнэтэй актив байх жишээтэй. Гэтэл үүнийг үгүйсгэх нь эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг талтай билээ. Магадгүй20 жилийн дараа байдал өөр байж болох юм.

ХАТУУГ ЗӨӨЛНӨӨР...

“Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр “Нөгөө тал нь уу, нөгөө тал гуай нь энэ” хэмээн Боролдой өвгөн хэлдэг. Үүнийнэгэн адил AQR хөтөлбөрийн нөгөө тал нь төсвийн сахилга батыг сахиулах зэвсэг болж чадна хэмээн зарим эдийнзасагч хэлж буй. Эдийн засагч Ч.Отгочулуу “Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсын төсвийн сахилга бат сайжрахболомж бүрдэнэ. Хэрэв өөрсдийнхөө ухамсраар хийж чадахгүй бол хүнээр заалгаж, хөтлүүлээд ч болов сахилгабатыг сахих зайлшгүй шаардлага бий. Тэгэхээр энэ удаа “AQR” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Учир ньэкспортод гарч буй түүхий эдийн үнэ өсч байгаа энэ цаг үед төсвийн сахилга бат маш чухал. Хэрэв бид өнгөрснөөдавтахгүй гэвэл олсон орлогоо гарын салаагаар урсгадаг муу зуршлаасаа салах ёстой” гэсэн юм. Энэ нь үнэндээбодох л асуудал. Нүүрс, зэс гээд экспортын бүтээгдэхүүнээс орж ирэх орлогоо зөв захиран зарцуулвал, эдийн засагойрын хугацаанд сэргэх боломжтой. Гэхдээ эдийн засаг болоод улс төр хоёрыг өдөр, шөнө мэтээр ялгах ажлыг эрхбаригчид хийх цаг нь болсон.

БАЯЛГИЙН ДАХИН ХУВААРИЛАЛТ

Мэдээж активын үнэлгээ хийснээр манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй арилжааны банкуудын зарим нь татан буугдах, дампуурах асуудал тулгарч магадгүй. Энэ нь эргээд санхүүгийн системийг ганхуулах, бүр татаж унагах эрсдэлтэй. Тиймээс баялгийн дахин хуваарилалт хийх арга хэмжээ авч байдлыг зөөлөн газардуулах боломжийг эрэлхийлэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, хүнд байдлыг далимдуулан өмчийг шамшигдуулах, хэт үнэгүйдүүлэх тохиолдол гарч болзошгүй гэсэн үг. Харин үүнээс сэргийлэхийн тулд хөрөнгийг дахин хуваарилах алхам хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Эцсийн дүндээ банк санхүүгийн системийг аль зүгт залах вэ гэдэг Төвбанкны бодлогоос шалтгаална. Тэгвэл хатуу цензурыг зөөлөн газардуулах боломжийг хэн нь хийх вэ гэдэг асуулт урган гарна. Магадгүй манай улс шиг олон толгойтой орны хувьд гадныхнаар удирдуулаад явах уу, өөрсдөө удирдах уу гэдэг сонголт иржээ. Тодруулбал, төсөв, санхүүгийнхээ шийдвэрийг ОУВС-гаар гаргуулах уу, эс бөгөөс баялгийг дахин хуваарилах уу. Хэрэв дахин хуваарилалт хийх бол шудагаар, зах зээлийн зарчмаар хийх хэрэгтэй. Энэ нь эргээд эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлөх хүчин зүйл болох ажээ.

 

Д.ОЮУНЧИМЭГ