Энэ хүрээнд шүгэл үлээгчийг хамгаалах, уул уурхайн ил тод байдлыг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг дурдав. Түүнчлэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэлээ.
