Байр, машинтай холбоотой залилан үйлдэж, 100 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг баривчиллаа
2 цагийн өмнө

Орон сууц болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, "байр түрээслүүлнэ", "тээврийн хэрэгсэл худалдана", "машин хямд захиалж өгнө" гэх зэрэг аргаар аж ахуйн нэгж, иргэдийг залилан мэхэлж, урьдчилсан байдлаар 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан иргэн Г-г энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид олж тогтоон баривчилжээ.
Тухайн этгээдтэй холбоотой үйлдэл, холбогдлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчид "хямд үнэ", найдвартай", "сүүлийн боломж" гэх мэт үгээр иргэдийг яаруулж, урьдчилгаа төлбөр авах замаар залилан мэхлэх тохиолдол их байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Иймд иргэд орон сууц захиалах, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахдаа тухайн барилгын компанийн зөвшөөрлийг opendatalab.mn, license.mn, mcis.gov.mn зэрэг албан ёсны цахим сайтуудаар шалгаж баталгаажуулахыг зөвлөж байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байгаа тул иргэдийг аливаа хууль бус үйлдлээс татгалзахыг анхаарууллаа.
Эх сурвалж: ЦЕГ







Зочин · 48 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
SAWI BIEE UNELLEED VANXANDN MASSAJLI BOOB XXN BOOW VANAGXN YDAANR DOLOOJ80955877