ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр: Дундаж цалин нь эрэгтэйчүүдийнхээс 521.4 мянган төгрөгөөр бага байна
2 цагийн өмнө

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний Монголчууд "Мартын 8" эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэсээр ирсэн.
"Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байв.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд Нью-Йорк хотноо эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах жагсч, 15 мянга гаруй эмэгтэй оролцсон байна. Тэд ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан ба хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байв.
Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Харин Монгол Улсад 1955 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зургадугаар сарын 8-ны хуралдаанаар, Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн 137-р зарлиг гарчээ. Үүнээс хойш монголчууд албан ёсоор эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг Олон улсын хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хасагдсан байв. Хожим 2003 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр баярыг салган тэмдэглэж эхэлсэн байна.
Өдгөө монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 51,9 хувь байна. Харин ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 41.0 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч 41,8 хувийг эзэлдэг байна.
Улсын хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 714 мянган төгрөг, голч цалин 2 сая 312 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 456 мянган төгрөг байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 3.0, эмэгтэйчүүдийнх 2.5 сая төгрөг. Эмэгтэйчүүдийн цалин эрчүүдээс 17.5 хувь буюу 521.4 мянган төгрөгөөр бага.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна. 2025 онд төрсөн нийт хүүхдийн 48.3 хувь нь эмэгтэй. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай ахмад байна.








Зочин · 33 минутын өмнө
VANXANDAAD ZYGAATSX XUCHINDI AXN ANUSN NUXN XELEERE DOLOOMR TOMSGN DOLOOX URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 34 минутын өмнө
SAWI BIEE UNELLEED SEXSDEX BOOB XOXOLT BOOW XELEERE GUN VANAG DOLOOJ80955877
Отгонжаргал · 1 цагийн өмнө