UBS телевизээс хөтлөгчийн карьераа эхлүүлсэн Чойжоо буюу Ц.Чойжилсүрэн дууны урлагт хүч үзэхээр болжээ. 

Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа дуулах сонирхолтой байсан гэдэг. Чойжоо өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн бие даасан анхны клипээ цацсан юм. Түүний "ЧИ Л МЭДНЭ" дууны үг, аяыг Оки зохиосон байна.

Харин түүнийг уран бүтээлээ цацахад нэр нэгт дуучин Чойжоотой андуурсан ч фэнүүдэд ихээхэн таалагдаж, урам хайрлажээ.