Австрали улсад ажиллаж, амьдарч буй Монголын мисс Д.Шүрэнцэцэг 16 насандаа Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгчөөр ажиллаж карьераа эхлүүлж байсан гэдэг. Тэрбээр “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс, “Гоёл-2018” наадмын “Шилдэг загвар өмсөгч”,  “Гоёл-2019” наадмын Шилдэг фото модель”-иор шалгарч байсан удаатай. Тэгвэл хамгийн сүүлд “Miss Auto D’Elegance 2019” тэмцээнд үзэсгэлэн гоо, эрдэм мэдлэгээрээ үнэлэгдсэн Австрали улсын миссүүдтэй өрсөлдөн, тэргүүн титмийн эзэн болсон билээ. Ингээд түүний гайхалтай гоо үзэсгэлэнг тодотгосон гэрэл зургаас хүргэе.