Сайн байцгаана уу? Энэ сайтын уншигч та бүхний энэ өдрийн амрыг эрье. Та бүхнээс сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн нэгэн байна. Би 28-тай ганц бие, гадаадад амьдарч буй эмэгтэй л дээ.

Удаан хугацаагаар ганц бие явсных юмуу сүүлийн үед сексээс өөр юм бодогдохоо болилоо. Байнга их хүсээд байгаа болохоор шоудах болвол тэгээл дуусаа. Эрүүл үедээ маш их хүсч байсан болохоор согтоод хяналт алдагдангуут аль таалагдсантайгаа л унтчихна. Уг нь эрэгтэй хүнийг л хүүхэн чихдэнэ гэж ярьдаг байтал би эрэгтэй хүн чихддэг болчихлоо. Ийм замбараагүй завхай явдлыг ухаан санаа минь зөвшөөрөхгүй байгаа хэрнээ согтохоороо ухаандаа биш доодохдоо захирагдчих юм. Тиймдээ ч аль болох янз бүрийн шоу цэнгээнээс зугтаадаг боловч жилд 3-4 удаагийн бултах аргагүй тохиолдолд өнөөх тохиолдлын сексээр өндөрлөнө. Ямар ч хайр сэтгэл, нандин сайхан зүйл байхгүй. Хурдан найз залуутай болж тогтмол сексийн хамтрагчтай баймаар байвч гадаадад байгаа болохоор нэг бол хэт насны зөрөөтэй, эсвэл гэр бүлтэй гээд л тохирох хүн олдохгүй юм. Түүнчлэн согтохоороо гаргадаг энэ байдлаа хэрхэн засах вэ, тогтмол харьцаанд ороод ирэхээр арилах болов уу ирээдүйд хүний эхнэр, хүүхдийн эх болох хүн байтал энэ алдаа маань давтагдвал яанаа гэж үнэхээр их санаа зовж байна. Ер нь над шиг ийм завхай юмтай гэрлэх хүн олдох болов уу ч гэж бодох боллоо. Ухаан муутай надад үнэтэй шүүмж, зөвлөгөө өгөөч яаж энэ адын сексийг бодохгүй байх вэ? Ганц бие эмэгтэйчүүд сексийн асуудлаа хэрхэн зохицуулдгийн болоо ялангуяа над шиг хүсэл тачаал ихтэй хүн яаж болгодгийн бол?