Өнөөдрийн /2020.06.11/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэсэн хүмүүс батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан хүмүүс.

Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 89 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 105 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 89, хүндэвтэр 16 байна. Эдгэрсэн 89 хүний 58 нь сувилалд, 16 нь гэртээ, ажиглалт тандалтын хугацаа дууссан 15 хүн байгаа" гэв.

******                                   ******                                                        ***************

Манай улсад нийт 1638 хүн ажиглалтад байна.  Зоонозийн төвөөс өчигдөр Нур-Султан - Улаанбаатар чиглэлийн онгоц, 8 автобусд ариутгал хийжээ. Нур-Султанаас ирсэн 175 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулсан. 

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ. 

119 дугаарт 129 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.