Өнгөрсөн жил үзэгчдийг байлдан дагуулсан “Эрэгтэй охин” киноны гол дүрийн жүжигчин Хулан хуримаа хийжээ. 

Хөвсгөл аймагт хийгдсэн зураг авалт нь уран сайхны найруулга, хосуудын харилцааг харуулсан шинэ түвшний уран бүтээл болжээ. 

Хуримын цогц үйлчилгээгээр Монголд тэргүүлэгч BRAND MEDIA GROUP -ийн зурагчин Э.ТӨГС хэлэхдээ “Бидний авсан зургууд хуримын зураг авалтын төрөлд шинэ хандлага үүсгэнэ гэж бодож байна. Хайр сэтгэл, утга уянга, амьдралын хэв маяг, хосуудын харилцаанд чиглэсэн хандлага, ямар байх ёстой биш юуны тухай өгүүлэх вэ гэдгийг анхаарч ажилласан” гэлээ.

Энэ их уулсын дундаа идээшин байгаа Монгол түмэнд шинэ айл өрхөө татаж үүдээ дэлгэж байна. Гал нь өөдөө байх болтугай...

Тооноор нь нарны туяа цацарч тогоонд нь жаргалын цай дэвэрсэн сайхан айл болоорой.

эх сурвалж: zuv.mn