Өчигдөр буюу 4 -р сарын 28-нд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөнгөж хөлд ороод алхаж буй ой гарантай бага насны хүүхэд орцныхоо үүдээр явж байхдаа машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Хэрэг гарах үед жолооч Н гэх эмэгтэй машины ард нь хүүхэд байгааг харсан боловч сандрахдаа тормозоо андууран хазаа гишгэснээр ноцтой осол гарсан байна. Хүү ослын дараа амьсгаатай байсан ч эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт  шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.