Өөрийгөө Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэж өргөмжилсөн Д.Энхтайван гэгч нь амин хуувиа хичээсэн хууль бус үйлдлийнхээ золиосонд энгийн ард иргэд албан байгууллагын нэр хүндийг гутааж, шударга үнэний дуу хоолой болох учиртай ч мэргэжлийнхээ нэр хүндийг уландаа гишгэсэн зарим мэдээллийн хэрэгсэлийг ашиглан нийгэмд гүжир гүтгэлгэ тараасаар удлаа.

 

     Д.Энхтайван нь Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулан тус банкны 51 хувийн эзэмшигч байсан Швейцарь улсын иргэн Армин Виедеркер Иоханныг ямар ч аргаар хамаагүй гүтгэн гүжирдэж, түүний эзэмшилд байсан 51 хувийг өөрийн болгох, хууль бус санаагаа хэрэгжүүлэхийн тулд Швейцарь улсын иргэн Армин Виедеркерыг “Мөнгө угаах зорилгоор Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулсан хэмээж, түүнийг инторполоор эрэн сурвалжлагдаж байгаа улс дамнасан гэмт хэрэгтэн, Монгол улсаас хууль бусаар оргон зайлсан” гэх мэтээр гүтгэн гүжирдэж эхэлсэн байдаг.

 

     Анх Д.Энхтайваны төрсөн дүү Д.Энхжаргал нь Монголбанкны Лондон дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан, өөрийн хувийн банкиндаа хөрөнгө оруулагч хайн томоохон банкир хүмүүсээр дамжуулан Армин Виедеркер Иоханнтой холбоо тогтоож, уйгагүй хөөцөлдсөний эцэст, түүнийг өөрийн банкиндаа хөрөнгө оруулахыг зөвшөөрүүлж чадсан байдаг. Ингээд Армин Виедекер тус банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компанийг худалдан авч монголд  хөл тавьсан түүхтэй.

 

     Гэвч тэдний бизнес нь  Д.Энхжаргал, Д.Энхтайван нарын ярьсан шиг байсангүй. Армин хөрөнгө оруулалтаа оруулж, хууль ёсны дагуу ажил хэргээ эхлэх гэтэл Монголд хөтөлж авчирсан түншүүдийнх нь  найрсаг харилцаа хүйтэрч, учир битүүлэг гацаанд орох нь тэр.  Түншүүддээ итгэн Монголд орж ирээд хөрөнгөө “царцаачихсан” Арминыг тэдэнтэй  учраа ололцох гэж ёстой л нэг “үйлээ үзсэн” гэж хүмүүс ярьдаг юм билээ.

 

     Энэ бүхнээс залхсан Армин Виедеркер өөрийн хувийг Монголын томоохон байгууллагуудад санал болгосон бөгөөд "Оюуны Ундраа" ХХКомпанитай зөвшилцөлд хүрэн хууль ёсны дагуу өөрийн хувийг шилжүүлээд Монголыг орхисон юм.

 

     Чухам энэ үеэс л Д.Энхтайван гүтгэлгэндээ “Оюуны Ундраа ХХК”-ныг оролцуулан огт үндэслэлгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасаар байна.

 

     Тэгвэл Д.Энхтайван гэгч нь бусдыг хутган үймүүлэхээс гадна “нэг бол цайсан луйварчин нөгөө бол сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтэй” гэдэг нь дараах баримтаас бэлхэнээ харагдаж байгаа болно.

 

     Тодруулбал Д.Энхтайван “Мөнгө угаах зорилгоор Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулсан хэмээж, түүнийг инторполоор эрэн сурвалжлагдаж байгаа улс дамнасан гэмт хэрэгтэн, Монгол улсаас хууль бусаар оргон зайлсан” хэмээн гүтгээд байсан Армин Виедеркер Иоханнд хандан НАМАЙГ АВРААЧ хэмээн захидал бичжээ.

 

     Д.Энхтайван захидалдаа “Швейцарь улсын иргэн Армин Виедеркер Иоханныг туршлагатай банкир, ухаантай эр хүн хэмээн тодотгоод Тээвэр хөгжлийн банк дампуурлын ирмэгт тулаад байгаа тул БИДНИЙ ГЭР БҮЛИЙН АВРАГЧ болооч” гэж түүнийг гэмт хэрэгтэн мэтээр зарлаж явсанаа ор тас нууж аврал эрсэн байх аж.

 

     Харин Д.Энхтайваны дээрх увайгүй үйлдэлд цочирдсон Армин Виедеркер Монгол дахь төлөөлөгчөөрөө дамжуулан “Миний бие Д.Энхтайван болон түүний дүү Д.Энхжаргал нарын цагаан захтай луйварчдын гүтгэлгэнд няцаалт хийхээр өмнө нь өөрийн биеэр Монгол улсад очиж байсан билээ. Хэрвээ одоо шаардлагатай гэж үзвэл Армин Виедеркер Иоханн миний бие дахин Монгол улсад очиж Д.Энхтайваны гүтгэлгийн талаар болон түүний хэн болох талаар мэдээлэл хийж болно” гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрээр “Би Монгол хүмүүсийг үнэнч шударга, ажил хэрэгч хүмүүс хэмээн итгэдэг билээ. Гэвч Д.Энхтайван нь тийм хүн огт биш ажээ. Түүний өмнөөс маш их харамсаж байна” гэсэн байна.

 

     Ингээд Швейцарь улсын иргэн Армин Виедеркер Иоханнд хандан бичсэн Д.Энхтайван нарын аврал эрсэн захидлыг хүргэж байна: