“Хурдан болзоо” гэж орчуулж болох энэхүү арга хэмжээ нь ганц бие хүмүүст зориулагдсан арга хэмжээ бөгөөд нэг дор олон хүнтэй танилцаж, санал бодлоо солилцсоноор өөрт таалагдах хүнээ олох боломжийг олгож өгдөг болзоо юм.
Хамгийн анхны “Хурдан Болзоо” арга хэмжээ нь 1998 онд АНУ-ын Бэвэрли Хилс-т болж байжээ. Харин өнөөдөр дэлхийн олон оронд өргөнөөр зохион байгуулагддаг арга хэмжээ болсон байна. Ялангуяа АНУ, Канад, Их Британи олноор зохион байгуулагддаг.

Харин одоо Монголд 

Сүүлийн үед цаг үе, үсрэнгүй нийгмийн хөгжлийг дагаад өнөө цагийн шижигнэсэн залуус мэдлэг боловсрол, амжилт бүтээл, ажил мэргэжлийн төлөө хамаг цаг зав, сэтгэл зүрхээ зориулсаар өнөө цагт ганц бие залуус нэлээдгүй олон болжээ. 

Тиймээс тэдгээр залуусыг хооронд нь танилцуулах, цаашлаад тэдгээр хэн нэгний хайрыг олж,  2-ыг учруулах зорилго бүхий ганц бие залуучууд, бүсгүйчүүдэд зориулсан ХУРДАН БОЛЗОО-г Аз Жаргалын Олон Өнгө компаниас 2 дахь зохион байгуулах гэж байна. Бидний хамгийн эхний арга хэмжээ 20-30 насны ганц бие залуучуудад зориулагдсан бол энэ удаа 30-40 нас хүмүүст зориулагдахаар боллоо.

Болзоонд ирсэн хүн бүр таалагдах хүнээ олж чадна гэж амлахгүй ч хэн мэдэх вэ энэхүү арга хэмжээнд ирснээр заяаны ханьтайгаа учрах ч юм билүү...



Таалагдах хүнээ олохгүй байлаа гэхэд үе тэнгийн залуучууд, бүсгүйчүүдтэй танилцаж, нэгэн үдшийг хөгжилтэй, сайхан өнгөрүүлэх болно. Гэнэтийн бэлэг, сонирхолтой агшинуудаар дүүрэн үдэш та бүхнийг хүлээж байна. 
Хосоор амьдрах хорвоод ганц далавчтай шувуухай та өрөөсөн далавчаа олчихвол улам өндөрт илүү жаргалтайгаар нисэх бус уу? 

Зохион байгуулагчдын зүгээс хичээнгүйлэн бэлтгэсэн энэхүү урилга таныг хүлээж байна.





Манай арга хэмжээний тоо хязгаартай тул амжиж урилгаа захиалаарай. Хүйсийн тэнцвэрийг барих үүднээс бид урилгыг урьдчилан захиалга авч хүргэж өгч байгааг дуулгая. 

Бидэнтэй холбогдох дугаар:  9988-2222, 9901-5004, 9927-6896, 9991-9123
http://www.facebook.com/events/1427152770877824/

 
Ж. Марал