Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Г.Сарангэрэл гэх эмэгтэйтэй янаг амрагийн холбоотой гэх мэдээлэл энэ хаврын онцлох дуулиануудын нэг байлаа.

Хамгийн ноцтой нь сайдын нялх амраг нь хар тамхины хэргийн сэжигтэн байсан юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид найз охидын хамт саатуулагдаад нэг сар болж байна.

Өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд ч тэр Г.Сарангэрэлийн ар гэрийнхэн ч тэр ямар нэгэн тайлбар өгөөгүй. Тэгвэл өнөөдөр Мөрдөн байцаах албанаас энэ талаар албан ёсны тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "2014 оны гуравдугаар сарын хоёрны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд байсан нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч тэдний утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан. Хууль зүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээсэн юм.

Энэ хэргийн тухайд “2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан байдаг. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн байна. Улмаар Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан дугааруудыг шалгатал 9961... дугаараас 71 удаа залгасан, 9520... дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910... дугаар нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болсон билээ.

Энэ мэдээлэл цацагдах үеэр хар тамхины сэжигтэн охин Сарангэрэлийн найз охид түүнийг Х.Тэмүүжинтэй амрагийн дотно харьцаатай байсан хэмээн цахим хуудсаар цацсан юм.

Ямартай ч Хууль зүйн сайд Сарангэрэг гэх охинтой холбоотой гэдгийг өнөөдөр болсон албаны хүний мэдэгдэл баталлаа.

М.Нандин