Шинээр 67 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2021/03/07
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна" гэлээ.
Өвгөн ах · 2021/03/07
Хэл ярианы ёс зүй мэдэхгүй ийм хүнээр мэдээ мэдэлээлэл бүү хийлгээч.өчигдөрийн 11 цагийн мэдээгээр ярихдаа толгой дараалан шинжилгээ хийлээ гэж хорссон байдалтай их л зуунги аястай хэлж бна лээ. Яагаад хавьтал болсон хүн бүрээс гэж хэлсэнгүй вэ.
zochin · 2021/03/07
boliochee buh yumaa haagaachee udur bolgon ulam nemegdeed bdg yamar uchirtai yum be