Сайн байна уу. Нэр нууцлаад өгөөрэй.

Олон сайхан ээж эмэгтэйчүүдээсээ зөвлөгөө авах гээд..

Би одоо 21 хүрэх гэж байгаа 8н сартай жирэмсэн охин. Анхны төрөлтөө.

Тэгээд асуудал нь юунд байна вэ гэвэл хүүхдийн эцэг гэх хүн нь их худлаа хэлдэг, хажууд нь байсан ч өөр хүнтэй харьцаад байдаг, өөрт нт хэзээ ч буруу байдаггүй тийм хүн. Би өөрөө худал хэлж чаддаггүй болохоор тийм зүйлийг нь тэвчилгүй хамт эцэг эхтэй нь амьдарч байсан газраасаа орхиод ирсэн юм.

Хамт байх хугацаандаа халамж гэдгийг нь мэдрээгүй, ихэнхдээ л хэрүүл шуугиантай байж байгаад сүүлдээ ч ээжтэйгээ нийлж загнаж хэмлээд байхаар нь ийм нөхцөлд жирэмсэн хүн яаж тайван байхав гэж бодоод хамаг юма яваад гэртээ хүрээд ирсэн.

Гол асуудал нь манай гэрийнхэн хүүхдээ төрүүлчээд аваачиж өг, өмнө нь бас амьдрал зохиож хүүхдээ хаяж өнчрүүлж байсан залуу чамайг яажын ийжийн гэж асуух ч гүй, тийм болохоор залуу хүн өөрийнхөө ирээдүйг бодоод, өөр айлийн охидуудын ирээдүйг баллуулахгүйн төлөө хүүхдээ эцэг дээр нь өсгөчих гээд байгаамаа. Би ч бас ингэж шийдэх бодолтой байгаа. Өөрөө сурч боловсроод, ажил төрөлтэй болж, орлоготой болох хэрэгтэй юм байна гэж бодогдоод байгаа.

Энэ тал дээр надад зөвлөгөө хэрэгтэй байнаа...