Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,442 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 155,224 боллоо.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 537 нь нийслэл хотод,
  • 905 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2,556 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны 6 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,137 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 6,232
  • Хүндэвтэр- 2,776
  • Хүнд – 931
  • Маш хүнд - 198 хүн байна.