УЕПГ: “Хоригдол Ц.Амгаланбаатар cуллагдаагүй хорих ангид ял эдэлж байгаа“
1 цагийн өмнө

Өнгөрсөн баасан гарагт Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг олон нийтэд мэдэгдэлгүйгээр буулгасан нь ард иргэдийн гайхшралыг төрүүлээд авсан.
Үүний өмнөхөн “Шадар сайд асан Да.Ганболд 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Шинэ дэвшилтэт холбоо, МҮДН-д өгсөн байр, газрыг өмчилдөг. Тэрбээр энэ байрыг нурааж, тауэр барих гэж байна. Тиймээс С.Зориг агсны хөшөөг буулгаж, МоАХ-ны байранд байрлуулахаар болжээ” гэх мэдээлэл зарим хэвлэлд саяхан гарсан.
С.Зориг агсны хөшөөг суурин дээрээс нь буулгасан гэрэл зураг сошиалд түгэхтэй зэрэгцэн тухайн үед УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл өгөөд байсан.

Тэрбээр “Сонгуулиар С.Зоригийн үхэл, С.Зоригийн хөшөө хоёроор МАН улс төр хийж байсан. Гэтэл одоо хөшөөг нь Х.Баттулгын хувьчилж авсан МоАХ гэх байгууллагын үүдэнд тавьж, алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна” гэв.
Тэгвэл энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас “Хоригдол Ц.Амгаланбаатар cуллагдаагүй хорих ангид ял эдэлж байгаа“ гэсэн тайлбар мэдээлэл өгчээ.
Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт оноосон хорих ялыг Улсын Дээд шүүх 2017 оны наймдугаар сард 20 жил болгон өөрчилж байв. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2021 онд батлан даалтад гаргасан. Тэр үед албаны зарим эх сурвалж энэ талаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан” гэж тайлбарласан удаатай.
Гэвч нэмэлт мөрдөн байцаалтын талаарх мэдээлэл одоо болтол тодорхойгүй байгаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах Б.Баатар нар УИХ-ын 2024 оны сонгуулиар С.Зориг агсны хамтран амьдрагч байсан Б.Булган болон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яриа бүхий цуврал нэвтрүүлэг гаргаж байв.







Зочин · 43 минутын өмнө
SHAALGMAAR SEXSYGR TOGLI80955877
Зочин · 49 минутын өмнө
2ZALYYSD SEKSEER XUCHINDUULI80955877BOOB LAW XXN BOOBN DOLOOJ TOMSGN XELEERE DOLOON