Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, продюсер, дуучин Д.Болд “Action figure” цуглуулах дуртай гэнэ. Тэрбээр “Нэг авсан байхад үнэ цэн нь улам өсөж, ашигтай хөрөнгө оруулалт болдог нь том давуу тал. Яваандаа өөрийн цуглуулгаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа” гэжээ.

Үүнийгээ тэрбээр “Миний үнэт өвийн нэг” хэмээсэн бөгөөд хийж бүтээсэн бүхнээ үр хүүхдэдээ нүүр бардам өвлүүлж, тэр бүхэн минь эргээд үнэт өв болох хэмжээнд очоосой гэх сэтгэлээр ажилладаг. Хувь хүний хувьд урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж, салбартаа хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг.

Аав минь Эрдэнэт хотын төлөвлөлтийг анхлан гаргалцсан барилгын архитектор, эрдэмтэн, профессор хүн байсан учраас “B” продакшныхаа бүтээн байгуулалтын ажлыг хийхэд сэтгэлд их өег санагдаж байсан.

Цаашид уран бүтээлчээр ажиллах хугацаанд гарсан бүх л хүндрэл бэрхшээлийг залуу хойч үедээ дахин мэдрүүлэхгүйн тулд урлагийн салбарыг бизнесийн эргэлттэй болгох системийг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд эерэг болон хэцүү бэрхшээлтэй хоёр талыг аль алиныг нь агуулж буй чухал ажил” гэжээ.