Боловсролын багц хуулийн ажлын хэсэг болон хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын Боловсролын шинжлэх ухаан спортын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Боловсролын багц хуулийн хүрээнд долоон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.

  1. Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 
  2. Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  3. СӨБ болон ЕБС-ийн тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Г.Дамдинням 
  4. Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  5. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг
  6. Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг /өмнө нь өргөн баригдсан/ УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин тус тус ахална. 
  7. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Нэмж хэлбэл, намрын чуулганаар төсөвтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын засгийн газрын бүтцийн тухай хууль орж ирсэн. Одоо хэлэлцүүлж яваа. энэ хуулийн хүрээнд мэргэжлийн боловсролын агентлаг эргээд боловсролын яаманд буюу салбартаа 10 гаруй жилийн дараа эргэн ирж буй өөрчлөлт орж байгаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж ажиллана.

Энэ удаагийн боловсролын салбарын хууль эрх зүйн өөрчлөлт бол реформ юм. Шинээр зохион байгуулах өөрчлөлтийг хийнэ гэж үзэж байгаа ба СӨБ-оос авхуулаад насан туршийн боловсролын тогтолцоог эргэж харна. 

БШУЯ-наас Л.Энх-Амгалан сайдаар ахлуулан олон судалгаа хийлгэсний үр дүнд манай боловсролын салбар томоохон хэмжээний өөрчлөлт хийхгүй бол энэ салбар хямралын байдал руу орчихсон байна гэх дүгнэлтэд хүрсэн. Нэн яаралтай нэгдсэн удирдлагын тогтолцоогоор нь авч үзэхгүй бол болохгүй. 

Ийнхүү УИХ-ын 30 жилийн түүхэнд байгаагүй хамгийн том /23 хүн/ бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байна" гэв. 

Намрын чуулганаар боловсролын хуулиудын хэлэлцүүлгүүдийг оруулж дуусгана. Чуулган завсарлах үеэр хуулийг эцэслэн редакторлах ажилдаа орж, хаврын чуулган эхлэхэд хэлэлцүүлэн батлуулах зорилготой байгаа аж.