13-р хорооллын Петровис шатахуун түгээх станцын ойролцоох газар шорооны ажил явагдаж байсан талбайгаас толгойгүй хүний цогцос олдсон байна.

Тухайн газарт газар шорооны ажил хийж байх үед эрэгтэй хүний хэн болох нь тодорхойгүй цогцос гарч иржээ.

Энэ талаар БЗД-ийн цагдаагийн газраас тодруулахад "Цогцос олдсон нь үнэн. Манай алба хаагчид газар дээр нь ажиллаж, үзлэг шалгалт хийж байна. Жил орчимын өмнө булсан байж болзошгүй. Эрэгтэй хүний цогцос байсан" гэх мэдээллийг өгсөн юм.

Н.Батаа