“Шинэ сум” төслийг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж үзжээ
2014/05/19
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn нийгэм, улс төр, эдийн засгийн сонирхолтой сэдвээр ээлжит санал асуулгаа явууллаа.
Тодруулбал " "Монгол цэргийн жавхаа" ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Солонгосын "Гангнам стайл" гэгчийг тоглож, бүжиглэсэн талаарх таны бодол ?", "Шинэ сум" төслийн талаарх таны байр суурь?" гэсэн хоёр сэдвээр уншигчдынхаа санаа бодлыг тандсан юм.
Санал асуулгад давхардаагүй тоогоор нийт 89 456 /Наян есөн мянга дөрвөн зуун тавин зургаа/ хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнхи нь Монгол улс, АНУ, Солонгос, Швед улсын интернэт хэрэглэгч-Монголчууд маань байв.
""Монгол цэргийн жавхаа" ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Солонгосын "Гангнам стайл" гэгчийг тоглож, бүжиглэсэн талаарх таны бодол ?" гэх асуултанд Зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан үйлдэл гэж 77 хувь ньхариулсан бол, Урлагийн сонирхолтой шийдэл хэмээн санал асуулгад оролцогсдын 8 хувь нь үзжээ.
Харин "Шинэ сум" төслийн талаарх таны байр суурь?" санал асуулгад Хийх шаардлаггүй. Үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж 42 хувь нь , Үр өгөөжтэй бүтээн байгуулалт. Бүх суманд хийх хэрэгтэй гэж 28 хувь нь хариулжээ.
Үнэхээр ч УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалж хийлгэсэн "Шинэ сум" төслийн талаархи захиалгат нэвтрүүлгээр ямар ч тоо баримт гарахгүй, яруу найрагч, хөтлөгчдийн уран үгс л хөвөрч байсан нь нууц биш билээ.
Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.
Зочин · 2014/05/20
ene sudalgaa hudlaa bna huduuguu hujvvleh heregtei shvv dee manaihan dandaal sain saihan yumiig vgvisgej baih yum aa
Зочин · 2014/05/20
bi huvidaa shine sum tusliig demjij bga
Дэмжиж байна · 2014/05/20
Тийм шүү. Хөдөө орон нутаг хөгжилгүй болсноор хот руу хөдөөний нүүдэл нэмэгдсээр байна. Хөдөө орон нутгийн хүмүүс бас сайхан орчинд амьдрах эрхтэй.
Зочин · 2014/05/20
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Гэвч · 2014/05/20
Хөдөө орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ч хэрэггүй гэж байгаа хүмүүс хар амиа бодож байгаатай ижил зүйл юм. Зөвхөн хот суурин газраа хөгжүүлнэ гэж ярьсаар орон нутгаа орхигдуулж болохгүй. Тэнд олон мянган монгол айл өрх амьдарч, Үр хүүхэд нь өсөн хүмүүжиж байгаа. Тэд ч гэсэн хөгжлөөс хоцорц олон жил эдлэгдсэн нурах гэж байгаа хүйтэн балгасанд суух ёсгүй!!!!!!!!!