Цаг үе өөр болж бидний үздэг хардаг зүйл ч өөрчлөгдөж, анимейшн сонирхдог хүүхэд залуучууд ч цөөнгүй болжээ. Бидний мэдэх цөөн хэдхэн монгол анимейшнүүдийн дотроос цаг үеэ олсон нэг бүтээл NO JOKE нэртэйгээр цуврал болон гарч эхэлжээ.

Энэхүү цуврал нь хүүхэд залуучуудын анхаарлын төвд байдаг дуучид, репперүүд, хамтлаг, жүжигчид, бизнесмэнүүд гэх мэт олны танил хүмүүсээр гол дүрээ бүрдүүлэн, богино зохиолоор цуврал болгон толилуулж байгаа юм байна. Багийнхан энэхүү бүтээлээ энэ салбарыг нэг шат ахиулж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашдаа бүтээлүүдийн агуулга, зохиол, гүйцэтгэл дээр дэвшил гарган ажиллана гэдгээ дурьдсан юм.

NO JOKE анимейшны 1-р улирлын 1, 2, 3-р ангийг 12 сарын 14-с эхлэн Univision, Ddish & LookTV-гийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой юм байна. Багийнханд амжилт хүсье!