17-р жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.

Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд энэ удаад төрийн золголтыг дахин хийхгүй байх, айл өрх иргэдийг цомхон хүрээнд буюу өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг УОК-д даалгалаа.

УОК-оос зөвлөмж боловсруулж гаргах бөгөөд ДЭМБ-аас ч ийм зөвлөмж өгч байгаа юм.