Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшээд өвдөг шороодсон Н.Ариунболд гэх залуу уяач Ц.Дуламсүрэн ахыгаа аваад Монгол адуу гэж орилсоор тусдаа холбоо байгуулсан. Харин уг холбоо нь хэл ам хийх, гуйлга гуйхаас өөрөөр нэг ч дорвитой үйл ажиллагаа явуулсангүй гэж хэлж болохоор байна.

Тухайлбал, саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан Үндэсний спортын холбоодын хуралдааны үеэр олон нийтээс тусламж гуйгаад сууж байх юм. Улсаас зардал мөнгийг нь дааж байгаа үйл ажиллагаанд бусад холбоод ийм “өлөн зан” гаргаагүй байхад тус холбооныхон айж, ичиж, санаа зовохгүйгээр тусламж гуйгаад сууж байгаа нь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нь үнэн.

Н.Ариунболд, МУТМУ  Ц.Дуламсүрэн нь үе үе хэрүүл маргаан хийж, хэл ам татлахаас өөр ид шид байсангүй. Нэг уралдаан зохион байгуулсангүй. Гавъяа байгуулж чадахгүй харин гайг бол хангалттай тарьсан гэдгийг учир мэдэх уяачид хэлсээр байна. Тухайлбал, Монгол адуу гэж орилж буй Ц.Дуламсүрэн нь уяачдын үндсэн холбоог улс төрд орох гишгүүр болгон ашигласан ч амжилт олоогүй аж. Хамгийн шившигтэй нь түүнийг төрсөн нутгаасаа нэр дэвшиж байхад нутаг нугийнх нь 50 хүрэхгүй хүн л дэмжсэн гэж байгаа.  Түүний хувьд УИХ-ын гишүүн болохоор хоёр удаа нэр дэвшсэн ч ийнхүү өвдөг шороодсон юм.

Улсын шилдэг аймгийн салбар холбоог сүүлийн арван жил удирдахдаа гавъяа байгуулсан зүйлгүй, гай болж  хэрүүл  тэмцэл дунд байлгаж, эцэстээ аймгийн нийт уяачдын холбооны хурлаар хөөгдөж, ажлаа өгсөн түүхтэй.  

Чухам ийм л намтар түүхтэй, хэрүүлч заргаараа алдартай нөхдүүд өнөөдөр уяачдын холбоог хагалган бутаргаж, ариухан гэгээнтний дүр бүтээж байгаагаас уншигч та дүгнэлт хийх бизээ...