С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхи, авлига, ашиг сонирхлын асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрээр "Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, хар тамхи, хууль бус алт олборлолт, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна.
Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна гэдгийг би өмнө нь олон удаа баримттай хөндөж байсан.
Өнөөдөр энэ бол хийсвэр сэрэмжлүүлэг биш. БОДИТ ЭРСДЭЛ. Хар тамхи хүүхэд, залуусын ирээдүйг сүйтгэж байна.
Хил дамнасан малын халдварт өвчин мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Хууль бус алт олборлолт, наймаа томоохон ашиг сонирхлын сүлжээ болон тэлсэн.
Хууль сахиулах байгууллагын нэр, эрх мэдлийг хэсэг бүлгийн хувийн мөрдөх, тагнах, хамгаалах хэрэгсэл мэт ашиглаж, төрийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрснийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой.
Үүний зэрэгцээ эрчим хүчний хомсдол, бензин шатахууны тасалдал, үнэ, өрийн дарамт, эдийн засгийн хүндрэл, стратегийн хангамжийн доголдол үргэлжилсээр байна.
Эдгээрийг хоорондоо хамааралгүй, тус тусдаа асуудал мэт харах аргагүй. Энэ бүхэн төрийн чадавх, хууль хэрэгжилт, хариуцлагын тогтолцоонд ноцтой доголдол бий болсны илэрхийлэл" гэв.







Бат инженер · 1 цагийн өмнө
Сая би байнгын хорооны хуралдааныг зурагтаар харлаа МАН-ын гишүүдээ ТА НАР төсвөө хэмнэе гэж Жаргалангийн гаргаж байгаа саналыг яагаад унагаж байгаа юм бэ. Арай ч дээ ТА НАР. Эх орноо бодооч Ард түмнээ бодооч
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh