Одоо үргэлжилж буй Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олныг гайхшируулж, цочроосон сонирхолтой үйл явдал тохиолджээ.

Шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ.

Гэтэл удалгүй Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан байна.

Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна.

Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирчээ.

Учир нь жүжигчин Крис Рок түүний гэргий Жада Пинкетт Смитийн тухай тохиромжгүй тохуурхал хийсэн нь ийнхүү алгадуулахад хүргэжээ.

Жада Пинкетийн хувьд өвчний улмаас үс нь унасаар буй. Энэ тухай Крис Рок "Хайртай шүү Жада. Чамайг G.I Jane 2 шиг халзан харагддаг болохыг тэсэн ядан хүлээж байна" гэх утга бүхий үг хэлсэнд Уилл Смит ихэд ундууцжээ.