Манай улс 2022 эхний дөрвөн сард 61.9 сая ширхэг өндөр импортолжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 21.1, 2020 оны эхний дөрвөн сарынхаас 46% өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистикаас харж болно. 

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг харвал хамгийн их өссөн нь өтгөрүүлсэн болон хуурай сүү байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс 2.8 мянга орчим тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү импортоор авчээ. 

Цагаан будааны импорт мөн 2020 оны эхний дөрвөн сараас 2.9 дахин, тахиа, гахайн махны импорт 2.3 дахин, жимс самрынх 3.1 дахин өссөн байна. Харин улаанбуудайн экспорт энэ онд 0 болж, хүнсний ногооных өнгөрсөн хоёр жилийнхээс 34-41%, ургамлын тос, улаанбуудайн гурилын импорт 90 хувь хүртэл буурсан дүнтэй байна.