Өрхийн нэг сарын дундаж орлого 1.8 сая төгрөг болж жилийн өмнөхөөс нэмэгдснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж орлого 1.8 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 335.7 мянган төгрөг буюу 23.2 хувиар нэмэгдсэн дүн аж. Мөн өмнөх улирлахаас 142.9 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Өрхийн сарын дундаж орлого өсөхөд цалин тэтгэвэр голлон нөлөөлснийг статистикт дурджээ.