Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 74 тохиолдол батлагдсан байна.

Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 60 нь нийслэлд
  • 14 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 924,225 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,115 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.